Хог ургамал судлалын лаборатори
Бидний тухай:
1988 онд Хог ургамал судлалын сектор нэртэйгээр байгуулагдаж, 2004-2007 онуудад Ургамал хамгааллын менежмент, хог ургамал судлалын лаборатори, 2008 оноос Хог ургамал судлалын лаборатори болон өөрчлөгдөж ШУТТөсөл, Инноваци, ОСС-ны төсөлт ажлыг гүйцэтгэн ажиллаж байна.
Лабораторийн зорилго:
Тус лаборатори нь Монгол орны газар тариалангийн үйлдвэрлэлийн үр тариа, төмс, хүнсний ногооны таримлын талбайн хог ургамлын тархалт, зүйлийн бүрэлдэхүүн, хор хөнөөл, хогтолтын түвшинг тогтоож, хог ургамлын биологи-экологийн онцлогийг нарийвчлан судалж, тэмцэх цогцолбор арга боловсруулах, шинэ нэр төрлийн сонгомол үйлчилгээтэй гербицидийг туршиж үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг зорилго болгон ажилладаг.
Лабораторийн бүтэц:
ЭШТэрА, доктор, профессор 1, ЭШАА, доктор 1, ЭШДА, доктор 2, ЭШТуА магистр 1, нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Лабораторийн эрхлэгчээр Доктор О.Ариунаа ажилладаг.
Үйл ажиллагааны чиглэл:
• Монгол орны газар тариалангийн бүс нутгийн үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, тос, тэжээл, чихрийн манжин тариалсан талбайн хог ургамлын тархалт,зүйлийн бүрэлдэхүүнийг судлах
• Бэлчээр, тариалангийн талбайн хог ургамлын хөнөөлийг тодорхойлох, тэдгээртэй тэмцэх оновчтой арга боловсруулах
• Тус лаборатори нь 2017 оноос хойш итгэмжлэлийн хүрээнд 3 төрлийн сорилтын /Таримал ургамлын үрийн шинжилгээ, ургамлын хорио цээрийн шинжилгээ, ургамал таньж тодорхойлох/ 6 бүтээгдэхүүнд шинжилгээ судалгааг хийж байна.
Бидэнтэй дараах чиглэлээр хамтарч ажиллаж болно:
1. Тариалангийн талбайн хог ургамлын тархалт, зүйлийн бүрэлдэхүүнийг тодорхойлж, хогтолтын зураглал хийх,
2. Тариалангийн талбайн хог ургамлын тархалт, хөнөөлийг тодорхойлох, тэдгээртэй тэмцэх оновчтой арга боловсруулж тэдгээрийн эсрэг тэмцэх аргын талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх
3. Гербицидийн оновчтой хэрэглээ, түүнийг туршилт үйлдвэрлэлд хэрэглэх талаар зөвөлгөө өгөх.
4. Хог ургамлын үр болон бэлчээр, тариалангийн талбайн ургамал тодорхойлох, гербари хийх, үр түүх, цуглуулах, хадгалах чиглэлээр.
5. Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, хувь хүмүүст хог ургамлын чиглэлээр заавар, зөвлөгөө өгч хамтран ажиллана. Ургамал хамгааллын шинэ төрлийн гербицидийг арга зүйн дагуу туршин сорих, ашигтай тун, үр дүнг тогтоох судалгааны ажлыг хийж гүйцэтгэнэ.
Сайн байна уу Танай лабораторийн үйл ажиллагаатай уншиж танилцлаа. Надад маш их таалагдаж байна. Танай лабораторид ажиллах чин хүсэлтэй байна Би 2014 онд ХААИС-ийг биотехнологи мэргэжлээр магистрийн зэрэгтэй төгссөн Одоо мэргэжлийнхээ дагуу ажиллах чин хүсэлтэй байна Миний мэйл хаяг otgoo9505@gmail.com харилцах утасны дугаар 95050702