АЗИ НОМХОН ДАЛАЙН ЭМЭГТЭЙ ЭРДЭМТДИЙН ОЛОН УЛСЫН ХУРАЛ Боловсролын шинэчлэл, инноваци
ХУРЛЫН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Хурлын нэр:
Англи хэл дээр: Meeting Asia & Pacific Nation Network and International Conference of Women in STEM in Mongolia.
Монгол хэл дээр: Ази номхон далайн эмэгтэй эрдэмтдийн олон улсын хурал.
Хурлын сэдэв:
Англи хэл дээр: Education Reform and Innovation.
Монгол хэл дээр: Боловсролын шинэчлэл, инноваци
Хурлын товч танилцуулга:
Ази номхон далайн бүс орнуудын чуулга уулзалт нь 2011 оноос жил бүр зохиогдож байгаа бөгөөд 2011 онд Австралийн Аделейд, 2012 онд Малайзын Куала Лампур, 2013 онд Тайваны Тайпай, 2014 онд БНСУ-ын Сөүл хотуудад тус тус зохион байгуулагдсан ба 2015 онд ази номхон далайн бүсийн эмэгтэй эрдэмтдийн олон улсын их хурлыг Монгол улсад зохион байгуулах эрхийг авсан. Тус чуулга уулзалт нь ази номхон далайн эмэгтэй эрдэмтдийн олон улсын хурал гэсэн нэрээр “Боловсролын шинэчлэл, инноваци” сэдвийн дор 2015 оны 6-р сарын 25-27 хооронд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Continue reading
МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ ИНЖЕНЕРҮҮД, ТЕХНОЛОГИЧИД, ЭРДЭМТЭД, МАТЕМАТИКЧДЫН НЭГДСЭН БАЙГУУЛЛАГЫН“ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ЭРДЭМТЭН” ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1 Шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулж амжилт гарган ажиллаж байгаа эмэгтэй, Монгол улсын иргэдээс шилдэг эрдэмтэнг шалгаруулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2 Шалгаруулалтыг Анагаах, Нийгэм, Хөдөө аж ахуй, Байгалийн, Техник технологийншинжлэх ухааны нийт таван салбар тус бүрээр явуулж, салбар бүрээс нэг хүнийг тодруулна.
1.3 Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, эрдэмтэд, математикчдын нэгдсэн байгууллагаас /Цаашид МЭИТЭМ гэх/ шилдэг эмэгтэй эрдэмтэн шалгаруулах төв болон салбар комисс байгуулан ажиллана.
1.4 Салбар комисс хөндлөнгийн 3 шүүгч, МЭИТЭМ-ийн төлөөлөл 2 шүүгчээс бүрдэнэ.
1.5 Төв комисс МЭИТЭМ-ийн Удирдах зөвлөлийн гишүүдээс сонгогдсон 9 хүний бүрэлдэхүүнтэй байна.
1.6 Шилдэг эмэгтэй эрдэмтний сонгон шалгаруулалтын тухай мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарлана. Continue reading
Бүгд Найрамдах Энэтхэг Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна
Монгол Улс, Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн соёлын харилцааны зөвлөлөөс 2014-2015 оны хичээлийн жилд 40 хүртэл оюутанд
тэтгэлэг олгох тул Энэтхэг Улсын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын сургалтад инженер, технологийн чиглэлээр тэтгэлэгтэй суралцуулах сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэд бакалаврын сургалтад хамрагдах шалгаруулалтад оролцох эрхтэй бөгөөд 2014 оны 1 дүгээр сарын 16-ны дотор өөрийн суралцаж буй сургуулийн уг асуудлыг хариуцсан ажилтанд бүртгүүлнэ.
Сургуулиуд 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 17.00 цагаас өмнө албан ёсоор баталгаажуулсан бүртгэлийн хуудсыг оюутан тус бүрийн шалгалтын хураамж 5000 төгрөгийн хамт БШУЯ-нд ирүүлнэ.Тэтгэлэгт сургалтад хамрагдах иргэд нь ЕБС-д физик, хими, математикийн хичээл үзэж, амжилттай дүнтэй төгссөн байх ёстой. Continue reading