ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтанд урьж байна.
Author Archives: admin
“Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ” хийх гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтанд урьж байна.
Мэндчилгээ
Мэндчилгээ
Монгол улсад газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэхийн тулд үр тариа, төмс, хүнсний ногооны ургацыг ургамлын өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамлаас хамгаалах, улмаар чанар сайтай бүтээгдэхүүн авах болон бэлчээрийн ургамлыг үлийн цагаан оготно, царцааны хөнөөлөөс хамгаалах шаардлага тулгарснаар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс 1958 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 78 дугаар тогтоолоор Хөдөө Аж Ахуйн Яамны дэргэд “Ургамлын хорио хамгаалалтыг эрхлэх байцаан шалгах анги”-ийг хортонтой тэмцэх отрядтайгаар байгуулах шийдвэр гарч Монгол улсад Ургамал хамгааллын байгууллага байгуулагдсан түүхтэй.
Энэ үеэс Ургамал хамгааллын салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх үндэс суурийг тавьсан төдийгүй газар тариалан, мал аж ахуйг тогтвортой хөгжүүлэхэд ургамал хамгааллын асуудал зайлшгүй шаардлагатай болохыг тодорхойлж өгсөн юм. 1958 оноос өнөөг хүртэл хэд хэдэн түүхэн үе шатыг дамжин хөгжсөөр МУ-ын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 78-р тогтоолоор Ургамал Хамгааллын Эрдэм Шинжилгээний Хүрээлэн үндэсний хэмжээний тэргүүлэх хүрээлэн болж улам өргөжин хөгжиж байна.
УХЭШХүрээлэнгийн захирлаар Д.Цэдэв, Н.Энхболд, Б.Баттөр, Б.Амаржаргал, М.Бямбасүрэн нар удирдан чиглүүлж, мөн ЭНБДаргаар М.Даваа, Ж.Лхагваа, Б.Батхуяг, Ж.Чулуунбаатар, Б.Бямбажав, Б.Буянчимэг, Н.Батсайхан, М.Отгонсүрэн, И.Отгонбаатар, Б.Мөнхцэцэг, О.Ариунаа нар ажиллаж, мөн үе үеийн эрдэмтэн судлаач, ажилтан, ажиллагсад өөр өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэнийг дуулгахад таатай байна.
Ургамал хамгааллын шинжлэх ухааны салбар буюу УХЭШХүрээлэнгээс 1973-2023 оны хооронд шинжлэх ухааны доктор ScD- 4, доктор PhD -46 төрөн гарснаас ОХУ-ын ШУА-ийн гадаад гишүүн, доктор ScD, профессор Д.Цэдэв, Монгол улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, доктор PhD, профессор Ч.Чулуунжав, ХААШУА-ийн гишүүн, доктор ScD, профессор, Н.Энхболд, ХААШУА-ийн гишүүн, доктор ScD, дэд профессор М.Бямбасүрэн, доктор ScD Х.Батнаран нар төрөн гарсан байна.
Монгол улсын Засгийн газрын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний 299 тоот тогтоолоор Ургамал Хамгааллын Эрдэм Шинжилгээний хүрээлэн 45 орон тоотой байсныг 80 орон тоотой болгосноор хүний нөөц, боловсон хүчний хувьд улам чадавхижиж, бэхжих боломж бүрдсэн.
Тус хүрээлэн Монгол орны бэлчээр, ой, таримал ургамлыг хөнөөлт организмаас хамгаалахад чиглэсэн Ургамлын өвчин судлал, Шавьж судлал, Хог ургамал судлал, Мэрэгч судлал, Ой хамгаалал, Биотехнологи, Микробиологи, Пестицид, Молекул биологийн лабораторуудад Тэргүүлэх чиглэл-Цөм технологийн төсөл-1, Гадаадтай хамтарсан төсөл-11, ШУТ-ийн төсөл-14, Онолын суурь судалгааны төсөл-8, Инноваци, технологи зүгшрүүлэлтийн төсөл-5, Судлаачийн грант, тэтгэлэгт төсөл-5 тус тус амжилттай хэрэгжүүлээд байна.
Мөн эрдэмтэн, судлаачдын судалгаа боловсруулалтын ажлуудын үр дүнд оюуны өмчийн патент-51, ашигтай загвар-39, зохиогчийн эрх-6, стандарт-43, технологи-69, заавар, зөвлөмж-234, шинжлэх ухааны докторын бүтээл-4, боловсролын докторын нэгэн сэдэвт бүтээл-46 тус тус туурвин олны хүртээл болж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн Ургамал хамгааллын эрдэм шижилгээний хүрээлэнгийн амжилт бүтээлээс тэмдэглэн дурдахад таатай байна.
Энэхүү түүхэн 2024 онд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БШУ-ны Сайд Л.Энх-Амгалангийн шийдвэрээр УХЭШХүрээлэн түүхэндээ анх удаа лабораторийн зориулалттай 3500 м2 шинэхэн ажлын байртай болж, 2024 оны 02 сарын 20-ний өдөр нээлтийн арга хэмжээг зохион байгуулж байгаад хамт олныхоо өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Эрхэм хүндэт танд Ургамал Хамгааллын Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн эрдмийн хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, ажлын амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Хүндэтгэсэн: УХЭШХ-ИЙН ЗАХИРАЛ,
ХААШУА-ИЙН ГИШҮҮН, ДОКТОР SCD, ДЭД ПРОФЕССОР М.БЯМБАСҮРЭН
Аж ахуй нэгж, иргэдийн АНХААРАЛД!!!
БИДНИЙ 2022 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУД
ШИНЖЛЭХ УХААНЫ СУРТАЛЧИЛГАА, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
- 2022 онд УХЭШХ нь нийт 63 ажиллагсадтай үйл ажиллагаа явуулсанаас Эрдэм шинжилгээний нийт 47 ажилтан үүнээс эрдмийн зэрэг цолтой 22 судлаач ажиллаа.
- Хүрээлэнгийн эрдмийн зөвлөл нийтдээ 11 удаа, захиргааны зөвлөл 17 удаа хуралдаж байгууллагынхаа эрдэм шинжилгээний болон бусад үйл ажиллагааны асуудлыг шийдвэрлэж ажиллаа.
- 2022 онд тус хүрээлэн байгууллагын дотоод журам, эрдэм шинжилгээний бүтээл нийтлүүлэх журам, үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх журмыг шинэчилж, шинээр туршлага хүлээж авах, байгууллагын семинар зохион байгуулах, гадаад хэлний түвшин тогтоох, хээрийн болон лабораторийн журнал хөтлөх журам, зааврыг боловсруулж ажиллаа. Нийт ажиллагсадын дунд НОМ хөтөлбөр аяныг зохион байгуулсан.
- Экологи-Ургамал хамгаалах сэтгүүлийн редакцийн гишүүдийг шинэчилж өргөтгөн олон улсын ISSN дугаар авсан.
- Төрийн болон шинжлэх ухаан, боловсрол, соёлын салбарын байгууллагууд тухайлбал ХХААХҮЯ, БОАЖЯ, ХААИС-ийн Агробиологийн сургууль, Эдийн засаг бизнесийн сургууль, Монгол улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургууль, Хэрэглээний ШУ-ны сургууль, Боловсролын их сургууль, Байгалийн түүхийн музей, Биологийн хүрээлэн, Ботаникийн хүрээлэн, Уламжлалт Анагаах ухааны хүрээлэн, Газар зүй Гео-экологийн хүрээлэнгүүдтэй хамтарч ажиллаа.
- Улсын чанартай томоохон хурал, зөвлөгөөн зохион байгуулах ажлын хэсгийг ахлах, гүйцэтгэх, эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн зохион байгуулах, оролцох, судлаачдыг чадавхжуулах сургалт хийх, тариаланчдын улсын болон орон нутгийн зөвлөгөөнд илтгэл тавих зэрэг үйл ажиллагаанд байгууллага, хамт олон идэвхитэй оролцож ирлээ.
- Ургамал хамгааллын биологийн болон химийн гаралтай пестицид, бордоо турших ажлыг аж ахуй нэгж байгууллага, хувь хүнтэй гэрээний дагуу гүйцэтгэж, тайланг ХХААХҮЯ-нд хүлээлгэж өгч, улсын зөвшөөрөл бүхий жагсаалтанд оруулах зэрэг ажлыг гүйцэтгэлээ. Тухайлбал: ШУ үйлдвэрлэлийн Шим ХХК, Дийлэгч тэнгэр ХХК, Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт төв, Эко тайхи ХХК, Баагмен ХХК, Хан дээж ХХК-тай хамтарч ажиллаа.
- Судлаачдын нийгмийн асуудал, хүрээлэнгийн санхүүгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор үйлдвэрлэлийн 18 га талбайд төмс, 1 га талбайд лууван тариалж, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийн, мал аж ахуйгаа сайжруулж ажиллаа.
- Лаборатори, нэгж, судлаачдын дунд биеийн тамир спортын 4 төрөлт тэмцээнийг захиргаа, Үйлдвэрчний эвлэл хамтран жил бүр тасралтгүй явуулж 2022 оны 12 сарын 15-нд уламжлалт тэмцээнээ зохион байгуулснаар захиргаа аж ахуйн хамт олон шилжин явах цомын эзэн болсон.Биеийн тамир, спортын уламжлалт тэмцээнg
Тус хүрээлэнгийн 6 лабораторийн 8 ажилтан төрийн болон төрийн бус байгууллагуудын шагнал урамшуулал авсан.
Шагнал авсан судлаачид, шагналын нэр төрөл
Д/д | Лаборатори, нэгж | Нэрс | Шагнал |
1 | Биотехнологи | Д. Мөнхцэцэг | “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” |
2 | Пестицид | Ц.Уянга | БШУЯамны “Жуух Бичиг” |
3 | Микробиологи | С.Ариунаа | БШУЯамны “Жуух Бичиг” |
4 | Мэрэгч судлал | Г.Мөнхчулуун | БШУЯамны “Жуух Бичиг” |
5 | Ой хамгаалал | Г.Ганзул | ХХААХҮЯамны “Жуух Бичиг” |
6 | Биотехнологи | Г.Энхбулган | “Тэргүүний Залуу” алтан медаль |
7 | Биотехнологи | Ж.Бархасдорж | “Тэргүүний Залуу” алтан медаль |
8 | Ой хамгаалал | Д.Наранцацралт | “Тэргүүний Залуу” алтан медаль |