Мэрэгч судлалын лаборатори
Түүхэн замнал
• 2000-2006 “Мэрэгч судлал, биопестицидийн лаборатори”
• 2006-2008 “Бэлчээр хамгааллын менежментийн лаборатори”
• 2008–2009 “Микробиологи, бэлчээр хамгааллын менежментийн лаборатори”
• 2009-2012 “Мэрэгч судлалын лаборатори”
• 2012-2013 “Микробиологи, мэрэгч судлалын лаборатори”
• 2013-оноос “Мэрэгч судлалын лаборатори” нэртэйгээр зохион байгуулагдан ажиллаж байна.
Бидний эрхэм зорилго
Мэрэгч судлалын лаборатори нь бэлчээр, тариалангийн талбайн хөнөөлт мэрэгчдийн зүйлийн бүрэлдэхүүн, тархалт, нягтшилийг судлан, тэдгээртэй тэмцэх байгаль орчинд халгүй аргыг боловсруулах үндсэн зорилготой.
Лабораторийн хамт олон
Манай лабораторид микробиологи, биологи, биологи-газарзүй, агнуур-биологи, ургамал хамгааллын мэргэжлийн үе үеийн эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнууд судалгаа шинжилгээ, үйлдвэрлэлийн туршилт явуулдаг. Одоогоор шинжлэх ухааны доктор 1, хөдөө аж ахуйн ухааны доктор 1, докторант 2, магистр 1, магистрант 1 ажиллаж байна.
Үйл ажиллагааны чиглэл
Бэлчээр тариалангийн талбайн хөнөөлт мэрэгчдийн биологи, экологийг судлан, тэдгээртэй тэмцэх байгаль орчинд халгүй аргыг боловсруулах үндсэн чиглэлийн хүрээнд дараах ажлуудыг явуулж байна.
Үүнд:
• Бэлчээр болон тариалангийн талбайн хөнөөлт мэрэгч амьтдын биологи, экологи, зүйлийн бүрэлдэхүүн, тархалт, нягтрал зэргийг судлах;
• MNS ISO/IEC 17025 итгэмжлэлийн хүрээнд мэрэгч амьтдын зүйлийн бүрэлдэхүүн тодорхойлох;
• Хөнөөлт мэрэгч амьтадтай тэмцэх байгаль орчинд халгүй арга боловсруулах;
• Хөнөөл учруулагч мэрэгчидтэй тэмцэх биологийн бэлдмэл гарган авах, үйлдвэрлэл болон хэрэглээнд нэвтрүүлэх;
• Тариалангийн талбайн хөнөөлт мэрэгчидийн биологи, экологи, тархалт, нягтшилыг судлах, тэдгээртэй тэмцэх арга боловсруулах;
• Бэлчээр, тариалангийн талбайд хөнөөлт учруулж байгаа мэрэгчидтэй микробиологийн аргаар тэмцэх ажлын хүрээнд ХХААЯ, аймаг орон нутгийн болон аж ахуйн нэгжийн захиалгаар биологийн бэлдмэл жил бүр үйлдвэрлэн нийлүүлж байна.
Мэрэгчийн зүйлийг тодорхойлох гол түлхүүр болох араг ясыг бэлтгэж буй байдал
Үйлдвэрлэлд нэвтрүүлсэн ажил
Бид судалгааныхаа үр дүнд дараах ажлуудыг үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна.
• Бэлчээр, тариалангийн хөнөөлт мэрэгчидтэй тэмцэх микробиологийн бэлдмэл болох Бактерийн бэлдмэл 1990-2006 онуудад жил бүр 30-100тн, Бактобромадиолон бэлдмэл 2005
• оноос хойш жил бүр 100-150тн зэргийг үйлдвэрлэн мэрэгчидтэй тэмцэхэд хэрэглэсэн нь 80-90 хувийн үр дүн үзүүлсэн. “Бродимон” родентицид, хэт авиан болон утагч багаж төхөөрөмж, сонгомол үйлчилгээтэй родентицидүүдийг туршин үйлдвэрлэлд нэвтрүүлж, хэрэглэх зөвлөмжийг боловсруулсан.
Бид дараах чиглэлээр хамтран ажиллаж байна.
1. Бэлчээр тариалангийн хөнөөлт мэрэгчдитэй тэмцэх арга чиглэлээр зөвлөгөө өгөх.
2. Бэлчээр, тариалан болон агуулахын хөнөөлт мэрэгч амьтан устгах зориулалттай бэлдмэлүүдийг нийлүүлэх.
3. MNS ISO/IEC 17025 итгэмжлэлийн хүрээнд мэрэгч амьтдын зүйлийн бүрэлдэхүүн тодорхойлох.
4. Биологийн гаралтай био- өгөөш болон родентицидийг лабораторийн нөхцөлд туршиж үр дүнг баталгаажуулж үйлдвэрлэлд нэвтрүүлэх.
5. ХХААЯ, аймаг орон нутгийн болон аж ахуйн нэгжийн захиалгаар биологийн бэлдмэл захиалгаар үйлдвэрлэх.