Шавьж судлалын лаборатори
Лабораторийн харьяалал: Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн
Лабораторийн нэр, зориулалт:
Нэр: Шавьж судлалын лаборатори
Зориулалт: Шавьж тодорхойлох, дээж цуглуулж, боловсруулах, хадгалах, ажиглалт, судалгаа хийх, үржүүлэх, тэжээх, сургалт, семинар зохион байгуулах
Лабораторийн хүчин чадал:
Боловсон хүчин: Профессор 1, доктор 2, докторант 5 (гадаадад 2) хүний бүрэлдэхүүнтэй. Нийтдээ 9 доктор, 16 магистр төрүүлсэн.Одоо 2 докторын удирдлагад 4 докторант 3 магистрант ажиллаж байна.
Үйл ажиллагаа:
Манай судлаачид тариаланчдад танхимын болон талбайн сургалтыг явуулж, магистр, докторын оюутнуудад онол, практикийн хичээлийг зааж ирсэн. Мөн Монгол орны өндөр уулын бүсийн бэлчээрт тархсан царцааны гаралт, тархалтыг тодотгох, нийтийн эзэмшлийн талбайд тархсан мод, бутны болон төмс, хүнсний ногоо, үр тариа, жимс, жимсгэний хөнөөлт шавьжийг судлах, ой, хөдөө аж ахуйн хортон шавьжтай биологийн аргаар тэмцэх, химийн болон биологийн инсектицидийг турших зэрэг гэрээт ажлуудыг гүйцэтгэдэг.
Байгалийн экоценоз, ой, ногоон байгууламж (таримал мод, бут, сөөг) бэлчээрийн болон таримал ургамлыг (төмс, хүнсний ногоо, үр тариа, жимс, жимсгэнэ, хүлэмжийн таримал) шавьжийн хөнөөлөөс хамгаалах чиглэлээр ажилладаг.
• Хөнөөлт шавьжийн зүйлийн бүрдэл, гаралт, тархалт, биологи экологийн онцлогыг цаг уурын өөрчлөлттэй уялдуулан судалж эрсдэлийг бууруулах судалгаа хийх.
• Хөнөөлт зүйлийн гэнэтийн олшрол, хор хөнөөлийг богино хугацаанд хязгаарлах, хими, биологи, микробиологи, физик, арготехникийн дэвшилтэт цогц аргыг нэвтрүүлэх.
• Хөнөөлт шавьжийн эсрэг ангуучин шавьж үржүүлэн тэдгээртэй тэмцэх, биологийн төрөл зүйлийг хамгаалах үйл явцад хувь нэмэр оруулах чиглэлээр ажилладаг.