Ургамлын өвчин судлалын лаборатори
Үйл ажиллагаа:
Үр тариа, төмс, хүнсний ногоо, хамгаалагдсан хөрсний таримлын өвчний төрөл зүйлийн бүрэлдэхүүн, тархалтыг тогтоож, өвчин үүсгэгчдийн биологи – экологи, хөгжлийн эргэлтийн онцлогийг судлан, тэдгээртэй тэмцэх дэвшилтэт шинэлэг арга хэмжээг боловсруулан газар тариалангийн үйлдвэрлэлд нэвтрүүлэн ажилладаг.
Судалгааны чиглэл:
- Ургамлын өвчин үүсэгч бичил организмын зүйлийг тодорхойлолт
- Ургамалд эмгэг төрүүлэгч мөөгөнцөр, батери, вирус, дугариг хорхойн оношлогоо
- Ургамалд өвчин үүсгэгчдийн эсрэг химийн фунгицид, биологи, микробиологи, ботаник бэлдмэлийн туршилт сорилт
- Таримлыг өвчнөөс хамгаалах, сэргийлэх, өвчин үүсгэгчийн төрөлд зүйлд тохирсон тэмцэх үр дүнтэй арга хэмжээг тариаланчид ногоочид болон иргэдэд зөвлөх үйлчилгээ
- Ургамлын өвчний чиглэлийн сургалт
Одоо ажиллаж буй судлаачид :
Манай лаборатори ХАА-н ухааны доктор, дэд профессор ЭШ-ний тэргүүлэх ажилтан 1, ЭШ-ний ахлах ажилтан, доктор 1, ЭШ-ний дэд ажилтан, докторант 3, ЭШ-ний туслах ажилтан, магистрант 1, нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Бидний зорилго :
Бид 1990 оноос хойш Монгол орны ХАА-н таримал ургамлын өвчний тархалт, зүйлийн бүрэлдэхүүнийг тогтоох судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэсний зэрэгцээ, үр тариа, төмс, ил болон хамгаалагдсан хөрсний хүнсний ногоо, жимс жимсгэнэ зэрэг таримал ургамлын өвчинтэй тэмцэх аргын систем, заавар зөвлөмж, ургац хамгаалах технологиудийг боловсруулан газар тариалангийн үйлдвэрлэлд нэвтрүүлсээр ирсэн.
Бүтээгдэхүүн:
Манай хамт олон Шинэ бүтээл 5, ашигтай загвар 4, зохиогчийн эрхийн гэрчилгээ 3, ном товхимол 25-г гаргасан төдийгүй туршилт судалгааны ажлын үр дүнгээр эрдмийн зэрэг горилсон нэгэн сэдэвт бүтээл 3, үйлдвэрлэлд өгөх заавар зөвлөмж, технологи 60 гаруй, эрдэм шинжилгээний илтгэл өгүүлэл 130 гаруйг боловсруулан нийтлүүлжээ. Үүний зэрэгцээ Үндэсний стандарт 5-ыг боловсруулж батлуулсан байна.
Бид ШУТТ-ын 8, Цөм технологийн –3, ОУ-ын хамтарсан –3, Онолын суурь судалгааны 4 төслийн хэрэгжүүлэлтэнд оролцон, тайлангаа амжилттай хүлээлгэн өгсөн байна.
Бидэнтэй дараах чиглэлээр хамтран ажиллаж болно:
1. Сорилын лабораторийн итгэмжлэлийн хүрээнд үр тариа, төмс, хүнсний ногооны мөөгөнцөр, бактери, вирусийн өвчний оношлогоог стандарт болон стандарт аргын зааврын дагуу хийж дүгнэлт гаргана.
2. Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, хувь хүмүүсд ургамал хамгааллын чиглэлээр заавар зөвлөгөө өгч хамтран ажиллана.
3. Аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн хүлэмж, дарлага, тариалангийн талбайд тархсан ургамлын өвчин, хортон шавьж, хог ургамлын зүйлийг оношлон тодорхойлох, тэдгээрийн эсрэг тэмцэх арга хэмжээг зохион байгуулна.
4. Ургамал хамгааллын шинэ төрлийн бодисыг арга зүйн дагуу туршин сорих, ашигтай тун, үр дүнг тогтоох судалгааны ажлыг гүйцэтгэнэ.
5. Ургамлын өвчин, хортон шавьж, хог ургамлын тархалт, хор хөнөөлийг тогтоох, тэдгээрэээс урьдчилан сэргийлэх, хамгаалах аргын талаар талбайн болон танхимийн сургалт сурталчилгаа, үзүүлэх сургууль зохион байгуулна.
6. Ургамал ургалтын болон хадгалалтын үеийн хөнөөлт организмын мониторингийн судалгаа хийнэ.
7. Ургамлын хөнөөлт организмын эсрэг үйлчилгээтэй пестицидийн зохистой хэрэглээнд /хэрэглэх тун, хугацааг баримтлах, аюулгүй ажиллагааны дүрмийг дагаж мөрдөхөд/ заавар зөвлөмж өгнө.
8. Тухайн аж ахуй нэгжийн зонхилох таримлын ургац хамгаалах технологийг цогц байдлаар нь боловсруулж өгнө.
9. Шинэ төрлийн ургамал хамгааллын бодисыг туршин туршилтын үр дүнд тулгуурлан, хэрэглэх заавар, зөвлөмж гаргана.
Сайн байна уу Танай лабораторийн үйл ажиллагаатай уншиж танилцлаа. Надад маш их таалагдаж байна. Танай лабораторид ажиллах чин хүсэлтэй байна Би 2014 онд ХААИС-ийг биотехнологи мэргэжлээр магистрийн зэрэгтэй төгссөн Одоо мэргэжлийнхээ дагуу ажиллах чин хүсэлтэй байна Миний мэйл хаяг otgoo9505@gmail.com харилцах утасны дугаар 95050702